Wednesday, November 25, 2009
Гайхамшигт Монгол орон
Хөдөө нутгаар аялж явахдаа авсан зурагнуудаасаа дэлгэлээ. Гайхамшигт Монгол орон, Сэлэнгэ аймаг, Зэлтэр нутгийн зураг байна.
Дөрвөн цаг
Сэтгэлийн чанадад яруусахуйн өнгө дөрвөн цагаар илэрхийлэгдэх аж. Өвлийн өнгө ч орлоо. Бяцхан гуниг тээсэн намар цаг минь баяртай. Амьдрал мөнх үргэлжлэхийн бэлгэдэл анхны блогоо ч нээлээ. Хаврын анхны бороо шиг, зуны жаргалтай солонго шиг, намрын налгар наран шиг, өвлийн анхны цас шиг блогийн минь өнгө төрх үргэлж шинэлэг байг. Дотоод сэтгэлээ дарж даруухан ганцаараа яруусахуйн урландаа байж тэвчсэнгүй. Сайхан бүхнийг чихэндээ сонсож, гэгээн бүхнийг нүдээрээ харахыг хүсдэг бүхэнтэй бодлоо хуваалцахыг хүслээ. Бичиж шалихгүй ч тэнгэрлэг оюунт түмнийхээ үгээр урлахуйн гайхамшигт эрдэнэсийн санг бусадтай хуваалцах бодолдоо хөтлөгдлөө.
Оюун хурц, сэтгэл цайлган олон түмний минь зовхи нь өөдөө байг ээ.
Subscribe to:
Posts (Atom)