Sunday, November 29, 2009
Алган дахь амьдрал
Амьдрал яг л энэ нялх ногоо шиг. Эмзэгхэн булбарай, энхрий ялдам,бяцхан үр шиг минь санагдах, бүхнийг тэмцэн тэнгэр өөд тэмүүлэн ургах ногоохон навчис. Гэмтээж, хиртүүлж, сэвтээж үл болох ариухан амьдрал мэтээ.Эвгүйхэн хөдөлбөл эгнэгт сүйрэн алга болох ч энхрийлэн тордвоос алтан наранд ч хүрч чадах бидний алган дахь амьдрал.........
Охин үрээ хайрла Б.Энхтуяа
Охидтой болохоор ч тэрүү, сайхан санагддаг шүлэг байгаа юмаа. Та нар бараг мэднэ биз дээ.
Охин vрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин vрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бvv зэмлэ
Насаараа тэр чинь єглєє босох хvн, тєрсєн гэртээ л нойр аваг
Нар шингэж vдшийн хар чийг унатал найз нартайгаа дууладдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин тєвєргєєн хvлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын vгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нvvрийг царайчилна
Насаараа уухгvй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгvй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлvvл
Насаараа сонсохгvй энхрий vгийг нялх багад нь гамнахгvй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цєєн уйлуул, охин vрээ!
Хvний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хvvхэн хонгор vрээ гарын алгандаа энхрийл
Хvй орчлонгийн жамтай тэнцvvлж тvvнээ хайрла
Хєєрхєн хонгор аалинд нь эрхлvvлж тvvнээ хайрла
Vрийн эх болох гэж алтан заадал сална
Vvлэн хонгор vрээ тэнгэрийн мандалдаа эрхлvvл
Vйл нь дуусдаггvй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Vс гэзгээ цайтал єнєд шаналахыг нь болгоо
Зєєлєн булбарай хурууг нь зvv утастай шадарлуул
Зvйдэл оёдлын хорвоод охин vр чинь тєрснийг сана
Зєєлєн хонгор аашийг нь зvйр vгтэй шадарлуул
Зєвлєх хэлцэхийн хорвоод охин vр чинь тєрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагvй vгийг чинь
Анхны vр ньтєрєєд vдшийн шєнєдєє ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагvй нойрыг нь
Хонгор vр нь тєрєєд vvрийн жавраар ч хулжаана
Охин vрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн євєрт эрхэлсэн дээ гэж эрхгvй нэг уужирна
Охин vрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин vрээ хайрла
Vvл усаа хураадаг шиг хайрла
Охин vрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин vрээ хайрла
Ус загасаа цэнгvvлдэг шиг хайрла
Хатуугаас хатуу vгийг ханатлаа vр чинь сонсоно
Хавраас намар хvртэл тєрхємдєє очиж хэлэх vv?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг vгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж тєрсєн юм охин vрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгvй, эргэж та нарыг хайрлахгvй
Эргvvлэгт орчлон харин охин vрийг чинь хайрлахгvй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгvй
Vндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Vvн лvгээ адил санаж охин vрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин vрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хєєрхий тvvнийг нялхад нь жаргаа
Хvvрнэн сургаад яах вэ дээ орчлон тvvний багш юм
Хvний л гарт очих бvсгvй тvvнийг энхрийл
Хvний л эрхэнд жаргах охин vрээ хайрла.

Үнэхээр үзэсгэлэнтэй сайхан цэцгүүд
Б.Лхагвасvрэн Реквием
Таны
Цас цагаан гантиг єлмийд чинь
Цэцэг зулъя гэж
Цэцэг тvvлээ, би
Таны
Сайхан сэтгэлээ олдог байсан номин талаас
Сайн мууг ялгалгvй сэрvvцvvлдэг vvлэн сvvдэр дороос
Эзгvйд минь миний дууг сонсдог
Эрх танхай цэнхэр горхийн хєвєєнєєс
Цэцэг тvvлээ.
Цэцэг тvvхдээ уйлж тvvлээ.
Унасан харууслын нулимс
Оносон цэцэг бvхнийг тvvлээ
Тандаа цэцэг дэвсье гэхэд
Нэгэн зуных байтугай
Нэгэн зууны цэцэг vл хvрэлцэнэ
Сайхан ижий минь
Санчгандаа єнчин хяруугvй эх минь
Таныгаа
Орчлонгийн vнэн, мєнхийн шєнє дундуур
Одлоо гэж уйллаа.
Одод хийсэм vхлийн хар шуурганд
Осголоо гэж хайллаа.
Таныгаа
Мянган vндэсний vзvvр бvхэнд шингэж
Мандах нарны зvг ургана гэж уужирлаа
Энх шаргал vvрээр хиртэшгvй цагаан цолмон байж
Эхлэл бvхний манлайд гялалзанаа гэж тайтгарлаа
Ижий минь та
Хагацлаар чулуужсан аялгуу
Халуунаараа царцсан сvv
Ижий минь би таны үргэлжлэл

Subscribe to:
Posts (Atom)