Friday, November 27, 2009

Дахиад Эмүжин сонсоод л уншаад л баймаар........
Зус танихгуй залуу шиг
Зерүүд угсийг
Зуг мэдэхгуй салхи шиг
Зөрүүд аашийг
Зөндөө удаан хулээлгэдэг
Зөрүүд намайг
Хайрласан гэж бодохоор
Чи дэндуу зөрүүд юм
**************
Сайхан эрчүүдэд би
Харамгүй дурладаг
Санаа даган сэтгэл бөмбөчөөд
Хайртай юм шиг болчихдог
Хажуугаар зөрөхөд нь эргэж хараад
Хачин ихээр гуньчихдаг
Халгаж хэлсэн үгийг нь сонсоод
Харцаа нуудаг
Өнгө зүсэнд минь шунаад
Өлмийд ойчиход нь
Сэтгэл ханадаг
Тэвэрт нь тэрлэгээ үнгүүлэн
Тэнэглэж жаргахдаа
Хацар улайчихдаг
Харьж явахдаа харин
Ханиа л санадаг
Сайхан эрчүүдэд би
Харамгуй дурладаг

Эмүжиний шүлгүүд

Сайхан бас дандаа сонсоод баймаар, сэтгэл зүрхээ чагнаад л.... уншаад л баймаар шүлгүүд: Эмүжиний шүлгүүдээс орууллаа. Та нарт таалагданаа уншаад үзээрэй.
Дурлаад ухэж байна
Дусал дуслаар нэрсэн гунигтаа
Живж ухэж байна
Хайрлаад үхэж байна
Хар хараар нэрсэн шаналандаа
Хагдарч үхэж байна
Энэ дууг минь сонслоо гэвчиг
Эргэж бүү хар
Тунирхуу үгэнд минь хоргодож
Туулсан замаараа бүү алх
Учрахын жаргалыг даалгүй
Учраад, хагацахын зовлонг тэвчилгүй
Үхэж орхино, эргэж бүү ир
***********************
Надад байгаа бугдийг ав
Намрын үнэр, хаврын салхийг ав
Насны гэнэн, хацрын сэвхийг ав
Надад байгаа бүгдийг ав
Жавартай инээд, жаргалтай мөрөөдлийг ав
Жаазтай хөрөг, жанчтай тачаалыг ав
Омголон зан, ороо хүслийг ав
Охорхон даашинз, оорцог гунигийг ав
Надад байгаа бугдийг ав
Надад ганцхан,
Өөрийг минь улдээ
Өрцөн чанад
Өстнийг минь улдээ
Намайг гэсэн бугдийн
Найргийн сөнг чилээж
Надад, лайг нь улдээ

Ичиг ичиг


Ä.Äàíçàíðàâæàà
È÷èã È÷èã

Аяа бас, буян хураасангүй насжсан хөгшид ичиг
Аяа бас, сэтгэлээ зассангүй гангалагч залуус ичиг
Аяа бас, номыг сэтгэлтэйгээ нийлүүлсэнгүй мэргэд ичиг

Аяа бас, албатаа алаглагч ноёд ичиг
Аяа бас, аавыгаа өргөхгүй эрийг өргөгч охид ичиг
Аяа бас, төрийг цуугиулагч түшмэд ичиг

Аяа бас, номыг үл суран элдвийг сурагч банди нар ичиг
Аяа бас, бясалгалыг пад хэмээн бархирагч егүзэр нар ичиг
Аяа бас, өдөр хийдэд суугаад шөнө айл хэсэгч хуврагууд ичиг

Аяа бас, өөрөө айл хэсэж ирээд эхнэрээ шаргаагч эрчүүд ичиг
Аяа бас, эрчүүдийн үгэнд орохгүй бусадтай ханилагч эхнэрүүд ичиг

Аяа бас, энэ гэмүүд надад буй бол олны дундаас би ганцаар ичиг
Аяа бас, хэрэв бусад их бага буй бол хэн ч болов тэр ичиг ичиг
Аргаа бүү барагтун, ай хөөрхийнүүд минь ээ!

Шагнал

Á.Ëõàãâàñ¿ðýí Øàãíàë
Ээж минь намайг
Цагаан сvvгээрээ шагнаж
Эцэг минь намайг
Эсгий vнэгээр мялааж
Эх орон минь
Эрх чєлєєгєєр шагнасан

Хувьсгал миний шагнал
Хувь заяа ч миний шагнал

Єрх татахад тооноор бялхсан нар
Єлгий дээр минь гэгээ мандуулж
Єндєр босгоо давж, талын сэжvvр єлмийлєхєд
Єєлєн чулуу халиун цэцгээ дэвссэн
Дэлхий миний шагнал

Хайрыг даана гэдэг
Шагнуулахаас хэцvv
Ханаж сагасан байвал
Yхсэнээс дор
Салаан даргадаа ч
Сайшаалгаж яваагvй цэрэг эр
Сайхан эх орныхоо тєлєє
Шагнал гэж хумсын чинээ ч бодолгvй
Шархныхаа цусыг хэгзэрсэн эх газартаа юvлж
Дотно амиараа эх орноо шагнаж
Дотоод хормойг нь нєхєж нєгцсєн

Элэгхэн шvлэг минь ч
Энэхэн бие минь ч
Эх орноо шагнасан шагнал
Ирэх цаг
Ирээдvй миний шагнал
Элээ улирсан
Тvvх ч миний шагнал,

Уртын дууны талд хоносон цуурай
Ураг улаан галын зуунаар цогшсон амь
Уулын оройд хоносон нойрмог цагаан манан
Усны ногоон тохойгоос намайг ширтсэн жимс
Уйлж явсан зовлон ч миний шагнал

Хуримын зар

Хуримын зар
Гүүний сөл хөл дундуураа уруудсан намрын өдөр
Гил хар нүдэн чиний хуримын зарыг
Олны салхинаас сонслоо
Устай хавчгийг чинь тэгнэлцэж явсан худгийн асгарт хэллээ.
Уулзаж учирч байсан намхан толгоддоо дуулгалаа
Найран дээр нь очлоо
Унага тамгалсан найртай давхацсан хурим
Уул доргиосон нижгэр боллоо
Их хөлтэй найрнаас сэтгэл салган гарвал
Эмээлийн мөнгөн баавар дээр хар чийг унажээ
Энтээ уулын хярд азын цолмон өеөджээ
Найрын гэрээс
Хайрлаж явсан хөөрхөн Хорголжин
Хаданд цав суутал тас тас инээнэ.
Эрхэлж унасан намрын мананг яран
Эр бор харцага сэрчигнэнхэн замхарна
Уг нь би тэднийд агсам тавья гэж бодсон юм
Ухаант ардынхаа дуунд хүлээтэй байгаад чадсангүй

Таяг

Харандаагаар бичсэн нэгэн захидлыг нутгийн өвөө таяг захин илгээжээ. Тэр үед нь би төдий л яараагүй бөгөөд хоёр жилийн дараа хүрэн модон таяг хаа газраас дамналзуулан хүрч ирвэл өвөө өөд болчихсон байж билээ.
Эдүгээ гучин насанд уул захидлыг дахин уншаад тэр өвөө хэвтрээсээ хүчлэн өндийж хана, эргэнэгээ түшсээр гадаа гарч нар, тэнгэр, Жавхлант Хайрхан, Улаан дэлийн хажуу дээр идээшиж яваа хөгшин цагаан морио эцсийн удаа харахдаа надад захисан таягаа эрхгүй нэг дурсаа даа гэж бодохуйяа ухаангүй багын явдлаа зүрх минь зэмлэн гасалж, нэгэнт орхин одсон тэр нэгэн хорвоог нэхэн халаглав.
Еэ илээ гэж. Нутгийн өвөө ганц хором ч бол босож ирээд тэр заяагүй таягийг шүүрэн авч тархин дундуур минь нэг сайн татаад өгдөг ч болоосой...

Хүүдээ унших шүлэг

Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ
Азгүй хүнээ би...
Аманд багтдаг байсан тэр хөөрхөн хөл нь
Агуу орчлонг олж ядан тэнчигнэнэ
Залуу насны багтаж ядсан ааганд
Заамны товч нулимс шиг унаж
Дээлийн битгий хэл
Дэлхий багадсан чиний насыг аав нь
Үүл хуйлартал янцгаах морьдын
Дэл сүүлний салхин дунд
Үнэн дүнжгэр уулынхаа
Дэнж бэлийн цэцгэн дунд
Бүрэг номхон зантай
Бүдрэхдээ гутдаггүй зоригтой нь орхисон сон
Аав нь хүүгээ согтуу явахыг харахад
Алтан ургийн багана ганхаж байх шиг уйтай
Аавыгаа чи лав хоёр болгон үзэж байгаа
Нэг нь үхэхэд...
Нэг нь үлдэх юм шиг дэвэрч байгаа...
Чи бидэн хоёр хэн хэндээ ганц шүү үр минь. /Б.Л/

Зэлтэр нутгийн өнгө






Төрсөн нутаг маань биш л дээ. Би угаасаа л хотын хүн. Хотдоо ч хайртай. Гэхдээ зундаа очиж амардаг болоод ч тэрүү, гайхалтай үзэсгэлэн төгөлдөр хангайн чимэг энэ нутгаас өөрийн эрхгүй хараагаа салгаж үл чадна.

сайхан дуу

Хамгийн нандин хайртай хүн - эжий бурхандаа ард түмний маань зориулсан энэ сайхан дууны үг сэтгэлээс ер үл гарна. Хэзээ ч юм бүү мэд цээжлээд л насан туршийн минь зүрхний бичээс болсон дуу. Үгийг нь уншсан бүхэн өөрийн эрхгүй амандаа аялж байгаа бизээ.


Алган дээрээ бөмбөрүүлсэн
Айлын хооронд үүрсэн
Азай буурал ээжийнхээ
Ачийг яаж хариулна даа

Энгэрийн гэнэн яргуй шиг
Эмзэг залуу насандаа
Өтлөнө гэдгийг саналгүй
Өрөвдөж явлуу ээжийгээ


Мөнхийн ус нь байдаг бол
Хаанаас ч гэсэн олох юмсан
Миний ээж настай хүн
Хайртай ээждээ өгөх юмсан

Өвсний толгой цайраад байна
Өвөл болсны шинж үү дээ
Өөрөө ч мэдэлгүй уйлах юм
Ижийгээ санасны шинж үү дээ.....

Ижийтэйгээ байхад би баян байсан Б.Лхагвасүрэн

Сэтгэл нэг л тиймхэн. Хагацан одсон ээжийгээ үгүйлэхдээ уйлахаасаа илүү гунимаар ч дурсмаар ч байх..........
Б.Лхагвасvрэн Ижийтэйгээ байхад би баян байсан
Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггvй шиг
Yнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт vхэл давж уулздаггvй шиг
Yнэнээ хэлье
Амьсгалаа зангидаж хэлье
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
Одод бvгдээрээ миний нvдэн дотор л тvгдэг байсан
Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн замбуутивийн наран над дээр л асгардаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Араг vvрсэн ижийнхээ ар євєрт гvйхэд
Аараг толгодын элс алтаар нурдаг байсан
Бєртєн бєртєн зэрэглээ хормойтой минь орооцолдож
Бvжин бор хєлийн минь сайрыг долоодог байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Судас нь лугшиж халуу дvvгсэн
Бурханы євєр дээр тоглодог байсан
Сvнс зайлам харанхуйн дунд
Сvv нємєрч унтдаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан Уул уулын орой уулздаггvй шиг
Yнэнээ хэлье
Эсээ шатааж хэлье
Урсгал усан эргэж урсдаггvй шиг
Yнэнээ хэлье
Цусаа буцалгаж хэлье
Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон
Гэхдээ...
Энэ хорвоогийн vхлээс бусдыг тоож гуйхгvй гуйлгачин болсон
Ижийтэйгээ байхад би баян байсан