Сэтгэл өвдмөөр, бас үзэн ядалт дагуулсан......
ДАРМААГИЙН БАТБАЯР
МЭЛМИЙ
Хаалга онгойн гаднаас хvvхэд гvйн орж ирэх хєлийн чимээнээр євгєн Нэрэн :
--- Єє миний хvv юv ? Гадаа халуун байна уу ?
--- Yгvй ээ , Нээнээ та гадаа гараагvй юу ?
--- Єглєгvvртээ мєн нэг жаахан гарч суусан . Халуун єдєр болох аятай байна лээ..
Миний хvv хvйтэн юм залгичихаад дээшээ гvйж гараад Ваанчиг билvv, нєгєє рашаан шинжээч залуу чинь, тэднийд очоод « євєє танд рашаан захисан юмсан, Авчраа болов уу »гэж асуугаад ир гэхэд жаал хvv Жавхлан « За » гээд годхийн гарав . Жавхлан хvv шатаар нисэх мэт гvйн хоромхон зуур дээд давхрынхаа айлын vvдэнд очин, єлмий дээрээ єндийн байж цахилгаан хонхны нь товчийг нэгэнтээ vргэлжлvvлэн дараад хаалга руу цэхлэн зогсов. Хаалга онгойсонгvй . Жавхлан хvv хором тээнэгэлзсэн янзтай зогссоноо хаалга нь мєн байгаа гэсэн мэт єлийн харахдаа хvлээн авагчийн чийдэн шиг юм хаалганд байхыг ажин , лав хаалга онгойхоор ногоон гэрэл асдаг юм байх гэж бодон хонхыг дахин дарав. Тєдхєн хаалганы цаана цоож тvлхvvр тожигнон хаалга аажимхан онгойсон боловч ямар ч гэрэл ассангvй. Харин Ваанчигийн эхнэр болох туранхай хєх хvvхэн vvдээ таглан зогсоод:
--Юув ?
--Нээнээ Ваанчиг гуайгаас рашаан авчирсан болов уу гэж асуугаад ир гэж байна гэхэд нь «Хэний хvvхэд билээ энэ чинь »гэсэн шиг Жавхлан руу лавлан харснаа:
--За би асуугаатхая гээд цаашаа єрєє рvvгээ орон:
--Доод айлын муу жаал л байна. Нєгєє сохор євгєн чинь бас л рашаан авчирсан уу гэж асуулгаж гэх нь Жавхланд утсаар сонсогдох хvний яриа мэт алс бєглvvд дуулдав. «Нээнээ ямар сохор юм уу, Нээнээгийн нvд нь гартаа байдаг юм чинь гэж Жавхлан хvv бодлоо.
Онгорхой цонхоор орж ирэх нэвт салхи битvv хаалттай хаалганы завсраар сэнгэнэх нь намрын хvйтэн салхи эднийд л хорогдож байдаг юм уу гэлтэй.
Ваанчигийн эхнэр ирэн :
--Жаахан рашаан авчирсаан. Одоохондоо завгvй байна.Азнаж байгаад ирж аваарай» гэж хэл гээд хаалгаа хаахад Жавхлан хvvгийн єєдєєс сэнгэнэж байсан салхи хаалганд цохигдон тасарсан дээс мэт эрчлэн ирж , нvvр руу нь цохих шиг болжээ . Ваанчигийн эхнэр юу ч болоогvй юм шиг хаалгаа тvгжээд эргэж ирэхдээ :
--Манай байшингийн хэдэн хvvхдийн дэггvй гэдэг vv. Жигтэйхэн заримдаа чинь хаалганы хонхыг учир зvггvй орилуулаад л байх нь тэр. Юу болов , наана цаана гэж бодоод онгойлгоход юу ч байхгvй шvv. За тэгээд шуугина гэж ... Бид хоёр єсєхєєсєє аваад чимээ шуугиангvй газар дасчихсан болоод хvvхэд нажигнахаар л амь тэмцэх шиг болох юм гэхэд Ваанчиг :
--- Хаалганы хонхыг ч ... нэг л ... хvvхэд дарчихаад зугтаачихаад ... байгаа юм ... Гайгvй ээ . Чамайг нэг ... дуранджээ ... байгаад ... бариад авнаа ... гэж vг нэг бvрээ аман дотроо эвлvvлэн, хэлээрээ нэг нэгээр нь тэмтэрч vзсэний хойно сая гаргах мэтээр удаанаар тасалдуулан хэлээд, хvж адил уугих янжуурынхаа vлдэгдлийг ширээн дээрх гуулин бойпорт бясаа алах мэт эрхий хуруугаараа няцлан унтраав. Тvvний єєдєєс харж суусан дэлдэн шар залуу :
--- Хэний яанаагvй хаалгандаа ийм нэг дуран олж хийе байз .
Энийг чинь юу гэдэг юм дээ ?
--- Оросоор « глазок » гэдэг юм . Монголоороо одоо « нvдхэн » гэлтэй биш дээ . Шагайвар гэдэг юм уу даа гадна талаасаа дотогшоо юу ч харагдахгvй хирнээ дотроосоо бол ч дураан дуран. Yvдэн дээр зогсож байгаа хvнийг амьсгаа хvрэм ойрхноос хараад байхад чинь ер ажиг ч vгvй ангайгаад л зогсож байгаа нь ёстой, овоо хараанд орчихоод зогсож байгаа согоо гээд хажуудах хvндээ харагдах тєдий болохоос сонсогдохооргvй инээх нь єєрєє єєрийнхєє нvvрэнд тодорсон инээдээ гадагш нь цацраалгvй буцаан биедээ хураан авч байх шиг харагдана .
--- Би ч тvрvvн ёстой ангайгаад зогсож байсан байх даа гэж дэлдэн шар залуу инээн:
--- Чи найздаа нэгийг олоод єгєхийг бодоорой . Ваанчиг царайгаа тєв болгон тvvн рvv нээрэн vv гэсэн мэт хэсэг ширтсэнээ :
--- Нандин юмтай хvнд олдож цєхєх юу байхав, дороо. Аятайхан хийцтэй зурмал ч юмуу , шуумал ч юм уу нэг юм олоод ир л дээ .Би чамд олоод єгємц . Харин чи нєгєє ахтайгаа танилцуулаатахна гэсэн чинь яасан бэ ? Даруйхан шиг танилцвал над мєн их хэрэг байна санж .
Би нэг сайн монгол цоожныхоо єргєсийг гээчихсэн юм . Тvvндээ л нэг єргєс хийлгэх гэсэн юм . Уг нь их сайн цоож . Энэ нэг олон тvлхvvртэй далд цоожнууд уу , монгол цоож шиг манайх эзгvй гэсэн шиг данхайтал харагдахгvй нь бараг цємєєрєє хоорондоо таарах нь холгvй юм гээд цонх тvшvvлэн тавьсан ширээн дээрээс баруун гараа могой мэт чимээгvй гулгуулан авч халаасандаа хийгээд саяны хэлсэн vгээ амтлах мэт тамшаалав .
--- Нэрэн гуайгаар хийлгэхгvй юу . Залуудаа их сайн дархан байсан юм гэх чинь билээ .
Би хэлсэн л дэг . Ойрын жил цоож тvлхvvр хийсэнгvй . Тєсєєрчихєє болов уу даа , гэсэн ч яахав хэмжээ дамжаагий нь єгвєл болох байлгvй яав гэж л байна л ээ шvv дээ гэж ноосон цамц нэхэж суусан эхнэр тосон авч хэлэхэд :
--- Хн ! Тийм хvнээр цоожны єргєс хийлгэх гэж ... Дэмий юм ярьж байдаг юм гэхэд эхнэр нь дуугуй болон юмаа хурдан хурдан нэхэж эхлэв . Дэлдэн шар залуу :
--- Тэр бололгvй яахав . Хэзээ л бол хэзээ , єнєєдєр ч гэсэн болно .
--- Хаана юм дээ .
--- Долоон буудлын тэрээд шv.
--- Хн ! vгvй мєн холоо . Тэгээд хоёулаа хэзээ тийшээ явах вэ ?
--- Би нєгєєдрєєс хєдєє явчих байх . Завтай бол маргааш єглєє явья л даа .
--- За байз маргааш єглєє ... болох юмаа . Чи єглєє дайраад ирнэ vv.
--- Тэгье л дээ .
--- За ашгvй тэгвэл гээд Ваанчигийг суудлаасаа босоход , дэлдэн шар залуу « яв » гэсэн мэт даган босч vvд рvv зvглэхэд , Ваанчигийн эхнэр :
--- Хvvе хоол идээд яваач .
--- Зvгээр зvгээр . Би бас ажлын далимаар нутгаар орох санаатай . Мэр сэр юм тєхєєрмєєр байдаг. Хоёр нvдний дуран ч олддоггvй байх даа гэхэд Ваанчиг :
--- Тэр чинь ёстой нэг хєдєє явах хvний гарын бэл гэнэ лээ шvv.
Дор хаяад л нас гvйцсэн шар ...
--- Миний нэг нагац ах байдаг юм. Тэр маань хэрээстэй дуран гэж vглээд байдаг юм . Олоод очвол зvгээрсэн .
--- Тэр ч ховор эд байх шvv гэв . Дэлдэн шар залуу єрєєсєн нvдээ анин , хаалганы шагайвчаар гадагш харснаа :
--- Догь эдээ бас . Энэний чинь оронд зvгээр шил хийчихвэл гаднаас хvн шагайгаад байх нь байна шvv.
--- Хаалганд байх ч бас хvн vзчихээд дэмий байгаа юм . За баяртай .
--- Баяртай .
Ваанчиг хаалгаа тvгжин vvднийхээ єрєєнд орж ирэхэд ширээн дээрх аяга , тавагтай чихэр сэлтээ хурааж байсан эхнэр нь :
--- Чи ус цасанд ороод амарч бай . Би дэлгvvрт очоод идэх уух юм цуглуулаад ирье. Тавгийн чихэр ч дуусч байх шиг байна . Ямар чихэр авах вэ євгєєн !
--- Таваганд тавих юм бол ямар ч чихэр яадаг юм .
--- Арвын чихэр авах уу .
--- За, хэн мэддэг юм. єєрєє л мэдэхгvй ю . Одоо байтлаасаа таваганд ямар чихэр тавихаа хvртэл асуух нь шив дээ .
--- Асуухгvй яадаг юм . Мэдээд авчихаар чи сvvлд нь ийм тийм гээд салдаггvй шvv дээ .
--- За ... За ... больж vз, зvгээр , гэрийн босго алхахаар л хэрvvл .
--- Хэлэхгvй яадаг юм . Тэгж яривал ч чамаас л дандаа хэрvvл гарч байдаг шvv гээд галынхаа єрєєнд орон хувин сав , аяга тавгаа хангинуулах нь тэндээс харааж загнасаар л байх мэт Ваанчигт санагджээ . Гэвч хэдэн хормын дараа эхнэр нь галын єрєєнєєс хоолны том цvнх барин гарч ирэхдээ :
--- Чи маргааш ажилдаа очих уу ? гэж аргадсан янзтай асуув .
--- Маргааш очиж чадахгvй байхаа. Єглєє єнєє дархны руу явна барина гэсээр байтал єдєр єнгєрчихнє биз дээ. Одоо хvн олдсон дээр хийлгэхгvй бол ингэсээр байтал хvн олдохоо больчихно гэхэд эхнэр нь юу ч хэлсэнгvй гараад явчихав . Ваанчиг ядарсан янзтай хоёр гараараа нvvрээ илснээ хувцсаа солихоор унтлагынхаа єрєєнд орж , тасалгаан доторхийг бvртгэх мэт нvд гvйлгэн харав .
Босоо хvний дайтай том толь, зэрэгцvvлж тавьсан хоёр шvvгээ , модон ор нь хэдхэн хоног хєдєє яваад ирэх хооронд нь цоо шинэ болчихсон юм шиг харагджээ .
Тэр шvvгээ уудлан хар даавуунд нандигнан босон юм гаргаж ирэн задлав.
Єргєсгvй цоож , тvлхvvр хоёр байлаа .
Yvнийг анх говийн нэг айлын хvvхдийн тоглоомон дээрээс олсон ажээ . « єргєсгvй цоож гэдэг замаггvй буу шиг хэрэгцээгvй золиг байдаг юм шив дээ » , гэж бодон зогстол хаалганы хонх дуугарлаа . Ваанчиг цоож тvлхvvрээ боон шvvгэндээ хийж хаагаад , муур мэт чимээгvй гэтэн очиж , хаалганыхаа шагайвраар харав . Доод давхарын нь айлын жаал хvv яг єєдєєс нь ширтэн зогсож байлаа. Ваанчиг хаалгаа онгойлгон :
--- Аа чи юv . За ор , саваа авчирсан уу гэхэд Жавхлан хvv ардаа барьж байсан жижиг бидоноо гаргаж єгєхєд :
--- Єє хєє! Энийг чинь дvvргэх юм байхгvй шvv. За яахав наанаа хvлээж бай гэж хэлээд галынхаа єрєє рvv орчихов .
Тэрбээр хэсэг чимээ тасарснаа архины шилтэй юм барин хvрч ирээд :
--- Єглєє орой хоёр нvдээ арчвал сайн юм гэнэ лээ . Уугаад ч хэрэггvй биз дээ гэж хэлээрэй гээд жаал хvvг гаргав .
Жавхлан хvv шилтэй рашаан бидон хоёроо элгэндээ тэврэн нэг ч шат алгасалгvй аяархан бууж гэртээ орж ирэв . Жавхлан анх удаа шат алгасалгvй явсан нь энэ ажээ .
--- Нээнээ! Єглєє орой хоёр нvдээ арчвал зvгээр байх . Уугаад хэрэггvй биз гэж байна гээд авдран доор ургасан ногоо шиг цонхигор цагаан гарт нь бариулахад євгєн шилтэй рашааныг авч євєр дээрээ тавиад тэмтэрч vзсэнээ .
--- Ээ тєрийн минь сvлд гэж! Яасан сайхан хvйтэн рашаан бэ. Тэр газраас намайг гэж бодоод явдаг ямар ачтай хvvхэд вэ , зуу насал гэж хєєрхий минь хэмээн дуу алдахад галын єрєєнд хоол хийж байсан бэр нь хvрч ирэн :
--- Нээнээ минь ингэж хоёрын хооронд юм болгоод яахав . Найман сард бид хоёр амралтаа аваатахая. Тэгээд цємєєрєє майхан зайхантай тухтайхан явцгаая .
--- Би явна даа. Би явна даа .
--- Иш ! хvvхдvvд минь юу юуны туханд хvрээгvй байж нэг их сvр бадруулаад яахав . Нээнээ нь хэд хоног нvдээ арчиж vзье . Тэгээд юу болох нь вэ ? Байдлыг нь харья. Улсын ярих нь єчнєєн тєчнєєн халуун хvйтэн рашаан хэсээд хараа ороогvй хvн хараа орж гэлцэх юм. Юмыг яаж мэдэх вэ гэж бодоод Нээнээгий нь итгэл тасрахгvй юм даа .
Нээнээ нь уг нь мунгинасаар байгаад чадаагvй юм . Тvvнээс биш манай сумын эмч хот руу явж эмчлvvл гэж бичиг хvртэл vйлдvvлж хийж єгч билээ . Гээд яах вэ яахав . Гэгээн тєрийн буянд харанхуй ч гэхнээн нvдтэй юм шиг жаргаж л байна . Заримдаа ингэж зvгээр сууж тэтгэвэр авч байгаадаа дотор цухалдах юм . Уг нь хадан гэртээ харихаас ємнє бондгор бандиа харах юмсан гэж санах юмдаа . Миний хvv ч хєєрхєн хvv байгаа бий вий .
--- Миний тvнжгэр хvv шиг хєєрхєн хvv хаа байна .
--- Одоогийн багачууд сайхан юм даа . Хар багаасаа сургууль номын мєр хєєдєг болоод ухаан нь эрт задарч томоо суух юм . Намайг чинь vvдээр гарав уу , vгvй юv. Нээнээ та гадаа суух гэж байгаа юм уу . Би шатаар буулгаад єгье гээд л шавчих нь тэр. Арай л єргєєд явчихгvй юмаа . За тэгээд л гадаа сууж байхад чинь энд ийм юм явж байна . Тэнд тийм юм байна гээд л шулганалдаад байх нь тэр дээ .
--- Танаас бор ааруул , чихэр авч амташчихаад Нээнээ гадаа гарах нь уу гээд л vvдэн дээр шуугилдацгааж байдаг юм .
--- Ерєє ер . Эдэнд чихэр жимс єгч муу зан сургачихаад Нээнээ нь тавгийн чихэр байлгахгvй нь ээ дээ . Улс амьтан орж ирэхэд тавгийн чихэргvй болгочихоод хvvхдийнхээ нvvрийг тvлчих гээд байх юм даа .
--- Яах вэ яахав . Нээнээ минь , байвал єгч л бай . Бид байгаа юм байх гээд заримдаа авахаа мартчихаад байх юм ... Нээнээ та наад рашаанаа ингэж барьж суугаад асгачихав даа .
---Ерєє хэлээд яахав гээд шилтэй рашааныхаа бєглєєг авч vнэрлэн :
--- Элдвийн vнэр танаргvй сайхан рашаан байна, хєєрхий . Нээнээ нь хоолоо идчихээд нvдээ арчья .
Алив миний хvv энийг нэг шилэнд юvлчихээд шилийг нь аваачаад єг гэхэд Жавхлан хvv:
--- Ам нь эмтэрхий ийм шилийг чинь дэлгvvр авдаггvй юм . Тиймээ ээжээ !
--- Дэлгvvр авдаг авдаггvй нь хамаа байхав , єг хvv минь над шиг олон амьтанд рашаан тараадаг байлгvй дээ ... миний хvv савыг нь хоосон битгий буцаагаарай. Рашаан гэгч ус єнгєгvй ч чандмань эрдэнэ юм хойно будаа ч болохноо хийгээрэй гээд яриандаа болоод єдий болтол барьж сууснаас хурууны єндгийг нь чим чим хайран байгаа шилтэй рашаанаа жаал хvvгийн гарт бариулав .
--- Эхнэр нь нэг цоожны єргєс хийлгэх юмсан гээд байсан юмсан . Одоо юу болж байдаг юм бол доо .
Уг нь ч тvлхvvрийг нь єгвєл болох л ажил хуна даа .
--- Хаалгандаа монгол цоож хийх гэж байгаа юм байх даа .
--- Yгvй дэгээ . Хаалгандаа хvлээн авагчийн чийдэн шиг юм хийчихсэн байна . Онгойхоороо ногоон гэрэл асдаг юм байх гэсэн чинь ассангvй гэж манай банди л хєєрч ирсэн шvv дээ . Бодвол нєгєє цахилгаан цоож моож нь юм байлгvй .
--- Намайг хэн бэ гэж асуулгvй vvдээ тайлаад єгсєн .
--- Аа шагайвартай болж л дээ. Yvдэн дээр ирсэн хvнээ дотроос нь харж байгаад vvдээ тайлж єгдєг жижигхэн дуран шиг юм байдаг юм билээ . Тэр байх л даа . Эхнэр нь орой vдэш айгаад байх юм гээд байдаг юм . Тэгээд тийм юм хийлгэж л дээ ...
--- Тийм байж л дээ . Хvvг гайхан шагшиж ирэхээр нь цоож л юм байх гэж бодоод л доо ... Одоогийн улс цоож хэрэглэхээ болиод сайхан болж дээ . Урьд цоож , хийж єгєєч гэсэн улс амар заяа vзvvлдэггvй сэн .
--- Нээнээ таныг цоожиндоо єргєс хийлгэвэл хийлгэ гэж байна гэх vv.
--- Одоохондоо юу хийхэв дээ . Хожим аажуу уужуу болно биз .
Цоожинд улс ямар яарах биш дээ . Миний хvv зvгээр л савыг нь аваачаад єгчихєєд ир гэхэд Жавхлан хvv гvйн гарч одов .
--- Май Нээнээ ! Шєл . Хоолоо идчихээд эртхэн хажуулаа аав минь гээд бэр нь халуун шєл гарт нь бариулав .
Удсан ч vгvй жаал хvv « vvдээ тайлж єгєхгєй юмаа » Хонхыг нь зєндєє дарлаа гэсээр орж ирлээ .
--- Эзгvй юм байж л дээ. Цєєхєн дарахгvй дээ миний хvv эзгvй айлын хонх орилуулаад гэж Нэрэн євгєн хэлээд хєлсєє арчин сууснаа нєгєє шилтэй рашаанаа авчруулан алган дээрээ хэд дусаан ширгэсэн булаг шиг хоёр нvдээ ээлжлэн шавшаад дээш харан хэвтлээ . Нэрэн євгєнийг ингэж хэвтэхэд хvv нь ажлаасаа ирж эхнэр хvvхэдтэйгээ шуугилдан, єнєєдрийн рашааны тухай ярилцацгаах нь мухрын єрєєнд там тум сонсогдоно .
Євгєний нойр хулжжээ. Хоёр нvдий нь нулимс бvрхэн юм харж болохгvй арган зовоож байсан гангийн тэр халуун зун эргэн бодогдож хорвоогийн хамаг юмс нулимсанд живчих шиг болсон тэр єдрийг эргэн санав. Тємєр толгой гэж нэрлэдэг нэгэн бор толгой дээр очиж хэсэг тємрийн хvдэр цуглуулаад газар ухаж хийсэн бухан зуухандаа хайлж байтал нь мэлтэлзэн хайлсан улаан тємєр хоёр нvдийг нь тэсэхvйеэ бэрх хорсгон нулимс асгаруулж байсан тэр мєч . Тэр гал улаан тємєр дурсагдав .
Нэрэн євгєн энэ шєнє нойргvй хононо гэдгээ лавтай мэдэж байлаа. Тэр ямар нэгэн шинэ эмчилгээ хийж эхэлсэн шєнєє унтдаггvй ажээ. Хэвтсэн даруйдаа нэг хэсэг урьд ємнє єнгєрсєн амьдралаа дурсана .
Дараа нь гэнэт таг харанхуй болсон шигээ гэв гэнэтхэн хараа орох юм шиг бодон, тэр мєчийг унтаж байгаа зvvд шиг алдчихуузай гэсэн мэт єєрийгєє чагнана . Бас гэнэт хараа орчихвол єглєє хамгийн тvрvvн хэн харагдах бол гэж бодно . Ингэж тэгсээр шєнєжин нойргvй хєрвєєж єглєєгvvр єєрийн эрхгvй нvдний хор гаргах тєдий дуг хийгээд сэрнэ .
Сэрэнгvvтээ мєн л бахь байдаг таг харанхуй хэвээрээ байхаар нь зvvрмэглэсэн тэр мєчид л хараа ороод тvvнээ мэдэлгvй , нvд аниатай байж байгаад алдчихсан юм шиг унтчихсандаа гутардаг байлаа . Энэ шєнє ч гэсэн мєн л хуучнаараа шєнєжин нойр хулжин, сэрвэгнэж байгаад єглєєгvvр хором зуур дугхийжээ .
Євгєнийг сэрэхэд ,
--- Аав та цайгаа авчруулах уу гэж хvv нь асуув .
--- Yгvй ээ хvv минь хэвтэрт орчихсон биш аав нь босч байгаад єєрєє аваад уучихья . Та нар ажилдаа л явцгаахыг бод . Хождов хvv минь
--- Хождохгvй ээ. Таны нvд яаж хонов доо. Юм мэдэгдэж байна уу?
--- Яаж ганц єдєр мэдэгдэх вэ дээ, хvv минь. Хэд хоногоос тар нь танигдах байхаа.
--- Ааваа, гал дээр халуун хоол бий шvv.
--- Яах нь вэ. Хар єглєєгvvр ажил удаж хоол хийгээд.
--- Яах вэ яахав. Та хамаагvй гам алдаж болохгvй.
Жавхлан сvvнд явсан гээд хvv нь ажилдаа явлаа. Нэрэн євгєн цайгаа ууж, рашаанаасаа хєвєнд шингээн нvдэндээ дусаав. Савтай рашаан нь халуун байшинд бvлээссэн хэрнээ нvдний аяга руу нь сэрvv татан дотор нь онгойжээ. Євгєн ач хvvгээ хvлээлгvй гадаа гарав. Хvvхдvvд євгєнийг тосон «Нээнээ таны нvд хараа орсон уу» гэж шалгаан євгєнийг хєтлєн вандан сандал дээр суулгав. Энэ vес байшингийн хаалгаар цагаан цамц ємсєж, тольтой шил зvvсэн Ваанчиг дэлдэн шар залуугийн хамт гарч ирэн Нэрэн євгєнийг хармагц «ус, рашаан хоёрыг ялгахгvй байж, яаж цоожны єргєс хийх юм бол доо» гэж бодож явахад нь тvvний тольтой шилэнд туссан нар дальдрах мэт ойв.
Thursday, November 26, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment