Ээж нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ
Ийм аймаар зүүд 80 наслахдаа зүүдлээгүй ээ
Сааль сүүндээ дэвэлзэж явсан ч
Санаа сэтгэл минь дэгэлзэж байсан ч
Сарних бодлын үзүүрээс
Миний хүү гарахгүй юмаа
Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү
Амьтан хүн уншиж байна
Сайхан дуу зохиож гэнэ миний хүү
Раажаваар дуулж байна лээ
Сайн явна гэнэ миний хүү
Аяны хүн хэлж байна
Муу явна гэнэ миний хүү
Амны зугаа ярьж байна
Аль нь ч надад ялгаагүй дээ
Амьд яваа чинь л ижийдээ
Алдар чинь юм шүү дээ
Ижий нь хүүгээ их санах юмаа
Араг савар хоёроо
Зөрүүлэн байж би чамайг санадаг
Аргал чулуу хоёрыг андууран түүж
Хүүгээ би санадаг аа
Алгаа миний хүү
Тэмээ тэмээ цагаан үүлийг
Тэндээ царцтал харлаа
Тэнгэрийн цагаан хаяад
Сав суутал нь би хүүгээ ширтлээ
Хүний хүү ээждээ ирж гэнэ
Гол усаар л нэг найр наадам болж байна
Миний муу хүү болохоор шоронд орж гэнэ
Голыг минь гогодон хэлж байна
Аа яадаг юм ороо л биз
Гадагшаа би хүүгээ өмөөрлөө
Ам нь цангаж байгаа байхдаа муу хүү минь
Дотогшоо би өмөлзлөө
Гал шиг залуу явахад
Өсөрсөн оч минь юмсан миний хүү
Ганц бие зандан явахад
Тасарсан навч минь юмсан миний хүү
Алаг бөмбөл эрдэнэ
Алган дээр байна гэж
Зөгнүүлж ирсэн ганц хүү минь
Алтан бэлзэг газраас олоод амандаа өмхтөл
Залгичихлаа гэж зүүдлүүлж олдсон ганц үр минь юмсан
Ядаж яваа юм бол миний хүү
Тэнэж яваад юу хийхэв
Ижийдээ л хүрээд ир
Ядарч яваа юм бол миний хүү
Тэнд байгаад яахнав
Ижийдээ л хүрээд ир
Хүний нүдэнд бол
Хөгцтэй хад шиг
Хөх толгойтой
Хөгшин хүү минь
Ижийнхээ нүдэнд бол
Манцуйдаа дэрвэлзэх
Мяндас цагаан хүү минь
Ижийдээ ир ээ
Хөхөөрөө чамайг даллая
Үхэхээрээ чамайг айлгая
Миний хүү ээжийдээ ирээ
Ухаантай даа миний хүү
Хурай хурай хурай
Унага шиг эжийдээ давхиад ир
Гуруй гуруй гуруй
Monday, November 30, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment