Friday, November 27, 2009

Эмүжиний шүлгүүд

Сайхан бас дандаа сонсоод баймаар, сэтгэл зүрхээ чагнаад л.... уншаад л баймаар шүлгүүд: Эмүжиний шүлгүүдээс орууллаа. Та нарт таалагданаа уншаад үзээрэй.
Дурлаад ухэж байна
Дусал дуслаар нэрсэн гунигтаа
Живж ухэж байна
Хайрлаад үхэж байна
Хар хараар нэрсэн шаналандаа
Хагдарч үхэж байна
Энэ дууг минь сонслоо гэвчиг
Эргэж бүү хар
Тунирхуу үгэнд минь хоргодож
Туулсан замаараа бүү алх
Учрахын жаргалыг даалгүй
Учраад, хагацахын зовлонг тэвчилгүй
Үхэж орхино, эргэж бүү ир
***********************
Надад байгаа бугдийг ав
Намрын үнэр, хаврын салхийг ав
Насны гэнэн, хацрын сэвхийг ав
Надад байгаа бүгдийг ав
Жавартай инээд, жаргалтай мөрөөдлийг ав
Жаазтай хөрөг, жанчтай тачаалыг ав
Омголон зан, ороо хүслийг ав
Охорхон даашинз, оорцог гунигийг ав
Надад байгаа бугдийг ав
Надад ганцхан,
Өөрийг минь улдээ
Өрцөн чанад
Өстнийг минь улдээ
Намайг гэсэн бугдийн
Найргийн сөнг чилээж
Надад, лайг нь улдээ

No comments:

Post a Comment