Thursday, November 26, 2009

Үлэмжийн чанар

Хүмүний зүрхний бичээс, сэтгэлийн дотоод мэдрэмжийг илэрхийлэх гайхамшигт бүтээлүүдээс орууллаа. Ард түмний минь оюуны өв дундаршгүй баян, дуусашгүй мөнх ажгуу.
Бүсгүй хүний бахдам гоо үзэсгэлэн төгс төгөлдөр энэ шүлэгт цогцолжээ.
Их говийн ноён хутагт Данзанравжаа
Үлэмжийн чанар
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт цагайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ

Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зээ.

Учирмагц сэнгэнэсэн
Уран голшиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан зандан үнэр шиг
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зээ

Бадмын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахдаж ханашгүй
Баярыг улам арвитгана зээ

Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая

No comments:

Post a Comment