Friday, November 27, 2009

Ижийтэйгээ байхад би баян байсан Б.Лхагвасүрэн

Сэтгэл нэг л тиймхэн. Хагацан одсон ээжийгээ үгүйлэхдээ уйлахаасаа илүү гунимаар ч дурсмаар ч байх..........
Б.Лхагвасvрэн Ижийтэйгээ байхад би баян байсан
Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггvй шиг
Yнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт vхэл давж уулздаггvй шиг
Yнэнээ хэлье
Амьсгалаа зангидаж хэлье
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
Одод бvгдээрээ миний нvдэн дотор л тvгдэг байсан
Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн замбуутивийн наран над дээр л асгардаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Араг vvрсэн ижийнхээ ар євєрт гvйхэд
Аараг толгодын элс алтаар нурдаг байсан
Бєртєн бєртєн зэрэглээ хормойтой минь орооцолдож
Бvжин бор хєлийн минь сайрыг долоодог байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Судас нь лугшиж халуу дvvгсэн
Бурханы євєр дээр тоглодог байсан
Сvнс зайлам харанхуйн дунд
Сvv нємєрч унтдаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан Уул уулын орой уулздаггvй шиг
Yнэнээ хэлье
Эсээ шатааж хэлье
Урсгал усан эргэж урсдаггvй шиг
Yнэнээ хэлье
Цусаа буцалгаж хэлье
Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон
Гэхдээ...
Энэ хорвоогийн vхлээс бусдыг тоож гуйхгvй гуйлгачин болсон
Ижийтэйгээ байхад би баян байсан

No comments:

Post a Comment