Friday, November 27, 2009

Хүүдээ унших шүлэг

Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ
Азгүй хүнээ би...
Аманд багтдаг байсан тэр хөөрхөн хөл нь
Агуу орчлонг олж ядан тэнчигнэнэ
Залуу насны багтаж ядсан ааганд
Заамны товч нулимс шиг унаж
Дээлийн битгий хэл
Дэлхий багадсан чиний насыг аав нь
Үүл хуйлартал янцгаах морьдын
Дэл сүүлний салхин дунд
Үнэн дүнжгэр уулынхаа
Дэнж бэлийн цэцгэн дунд
Бүрэг номхон зантай
Бүдрэхдээ гутдаггүй зоригтой нь орхисон сон
Аав нь хүүгээ согтуу явахыг харахад
Алтан ургийн багана ганхаж байх шиг уйтай
Аавыгаа чи лав хоёр болгон үзэж байгаа
Нэг нь үхэхэд...
Нэг нь үлдэх юм шиг дэвэрч байгаа...
Чи бидэн хоёр хэн хэндээ ганц шүү үр минь. /Б.Л/

No comments:

Post a Comment